Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Ази судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Ж.Отгон
2017 оны 4 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Ази судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрөгч бямба гарагт МУБИС-ийн хичээлийн IV байранд амжилттай зохион байгууллаа. Гурав дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн Дорно дахины хэлний тэнхим, МУИС-ийн Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн Ази судлалын чиг хандлага, хөгжил, манай оронд энэ талын боловсрол хэр хөгжиж байгаа цаашдын бодлого хөтөлбөрийн талаар үзэл бодлоо солилцлоо.

Мөн дэд профессор В.Батмаа, Д.Ундрах, Ш.Эгшиг нар “Монгол дахь Хятад судлал-Өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр, профессор С.Дэмбэрэл “Япон Монголын харилцаа эрт эдүгээ”, Б.Сумъяабаатар “Монгол судлалд тулгамдаж буй асуудлууд”, профессор Ц.Баттулга “Монгол Түрэг судлал 2016” сэдэвт илтгэлүүдийг тавив. Мөн “Ази судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, Ази судлалын чиглэлийн эрдэмтэд салбарын хөгжил, өнөөгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, түүнийг гэтэлгэх арга замын талаар хэлэлцлээ. Энэ үеэр зарим судлаачидтай уулзаж, хурлын талаарх сэтгэгдлийг нь сонирхсоноо хүргэе.

Н.Баярмаа: Эрдэм шинжилгээний хурлын цар хүрээ өргөжсөн байна

/МУБИС-ийн Дорно дахины хэлний тэнхимийн эрхлэгч/

- Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн Дорно дахины хэлний тэнхим МУИС, ШУТИС- тай хамтран зохион байгууллаа. Мөн МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт, МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институт ч дэмжин, хамтран ажилласныг дурдах хэрэгтэй болов уу. “Ази судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд дөрвөн салбар хуралдаан болсон. Салбар хуралдаанд тухайн салбарын хамгийн нэр хүндтэй судлаачид урилгаар оролцож, Азид баримталж буй бодлого Монголтой хэрхэн холбогдож буй тухай сонирхолтой илтгэлүүдийг тавилаа.

Ерөнхийдөө энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын цар хүрээ нь өргөжсөн байна. Япон судлалын салбар хуралдаанд манай улсад япон хэлний сургалт явуулж буй томоохон сургуулиудын багш нар оролцсон. Өгүүллийн сэдэв нь боловсрол, соёл уран зохиол, түүх, хэл шинжлэлээс гадна заах аргатай холбогдсон өргөн хүрээтэй байснаараа онцлог боллоо.

 Ц.Баттулга: Тухайн салбар бүрийн цаашдын чиг хандлагыг хэлэлцлээ

/МУИС-ийн Ази судлалын профессор/

- Манай улсад шинжлэх ухааны салбар судалгаанууд эрчимтэй хөгжиж байна. Үүний нэг илрэл нь жил бүр зохион байгуулагддаг “Ази судлал”-ын олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Хурал жил бүр зохион байгуулагдсанаар Ази судлал буюу Дорно дахины улс орнуудын хэл түүх, соёлыг судлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайн жилд дорно дахины судлалын чиг хандлага ямар байгаа, шинэ судалгааны бүтээл гарсан эсэх, цаашид ямар төрлийн судалгааны бүтээл давамгайлах хандлагатай байна гэдгийг мэдэх боломж олгодгоороо чухал ач холбогдолтой гэсэн үг.

Танай Турк судлалын тухайд аваад үзэхэд, 2016 онд судалгааны ямар шинэ бүтээлүүд гарсан хийгээд шинэ ололт, нээлт нь юу байв гэдгийг хураангуйлан авч үздэг. Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээний шинэ мэдлэг солилцох хурал юм. Энэ удаа ч гэсэн салбар салбарын эрдэмтэд нэгэн дор цугларч, тулгарч буй бэрхшээл, түүнийг даван гарах арга зам, судлалыг хөгжүүлэх чиг хандлагын талаар хэлэлцлээ.

Зураг
Зураг
13 | 18 | 18 цаг