Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын талаар мэдэгдэл гаргажээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулах болсонтой холбоотойгоор Ардын Их Хурал хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлаас тогтоол гарч, Зөлөлдөх санал асуулгыг хийхээр болж, өнгөрсөн Лхагва гарагаас эхэлсэн. Тус Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх зургаан асуудлын талаар Ардын Их Хурал байр сууриа илэрхийллээ.

Ардын Их Хурал хөдөлгөөний зохицуулагч Б.Бадрал “Дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Зөвлөлдөх санал асуулга явуулахаар болсон.

Хоёрдугаар сарын 9-нд баталсан хууль болон дөрөвдүгээр сарын 7-нд баталсан тогтоол бий. Тэгэхээр санал асуулга бүгд хууль, эрх зүйн дагуу явагдаж байна. Үүнд ямар ч маргах зүйл байхгүй. Хамгийн гол нь үүнийгээ хэр зэрэг зөв явуулах гэж байгаа нь эргэлзээтэй байна.

Сонгосон зургаан сэдэв нь өнөөгийн цаг үеийн асуудлыг цаасан дээр илэрхийлж байгаа мэт боловч зорилго нь өөр байх магадлалтай гэж бид үзэж байгаа юм. Тиймээс бид мэдэгдэл гаргаж, хүргүүлнэ гэж шийдсэн” хэмээв.

 
Гэрэл зургийг mpa.mn
Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх зургаан сэдэв
  1. УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах,
  2. Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох,
  3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх,
  4. Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,
  5. Төрийн хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах,
  6. Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцлийг хангах

Ардын Их Хурал хөдөлгөөний зохицуулагч Д.Батмөнх “Манай Ардын Их Хурал хөдөлгөөн Монгол Улсын Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахын төлөө байгаа.

Учир нь Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улсын язгуур эрх ашиг буюу үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учирч байна.

Түүнээс биш бид нэг субьектийн эрх мэдлийг авч нөгөө субьектэд наах, орон нутгийн эрх мэдлийг дээш нь татах явдлыг эсэргүүцэж байгаа юм” гэв.

Мэдэгдэл