Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
10:30 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан оролцоно.
Төрийн ордны Их танхимд
11:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан хаагчидтай уулзалт хийнэ.
МЗХ-ны урд талбайд
11:00 цагт Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо "Казак ёс заншилыг сурталчилах" өдөрлөг зохион байгуулна.
УУХҮЯ-нд
11:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол улсын геологи, хайгуулын салбарын асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Тусгаар тогтнолын ордонд
11:00 цагт "20-р зууны Монголын уран зохиол" номын нээлт болно.
МҮЭСТО-нд
11:30 цагт Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна.
Хангарьд ордны баруун талд
11:30 цагт 1111 төвийн нээлт болно.
Монгол Ньюс мэдээллийн төвд
12:00 цагт Монголын неврологийн нийгэмлэгээс энэ сарын 25-нд болох олон улсын Эпилепсийн эсрэг өдөрт зориулж "Эпилепсийн өдөрлөг" зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Эрчим хүчний зохицуулах хороонд
17:00 цагт Монгол Улс “Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-тэй болох талаар мэдээлэл хийнэ.