“Bugatti Chiron” загварын нэг бүрийн өртөг нь $2.6 саяын үнэтэй. Тэгвэл дэлхийн хамгийн хурдан бас хамгийн үзэсгэлэнтэй энэхүү хүлгийн завийг ч бас саяхнаас санал болгоод эхэллээ. Түүний үнэ $2.2 сая бөгөөд яг л Шийрон шиг загварлаг хийцтэй.
Өөр дээрээ ил усан сан болон ил галтай байгаа нь тансаг байдлыг шууд илэрхийлнэ. Тэд энэхүү төслийг 2 жилийн өмнө зарлаж байсан нь ийнхүү бодит болж байгаа юм байна. Хийцийн хувьд “Palmer Johnson” компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд усан дээр 80 км/ц хүртэл хурдлах боломжтой гэнэ.