Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг хоёр дахь хүүхдээ хүлээж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг, түүний эхнэр Присила Чан нар хоёр дахь хүүхдээ удахгүй төрүүлэх гэж байгаагаа өчигдөр зарлажээ.

Тэд одоо нэг настай Макс хэмээх охинтой. Марк өөрийн фэйсбүүк хуудсандаа “Максыг төрүүлэх гэж багагүй бэрхшээл туулсны дараа бид дахин хүүхэдтэй болох талаар бодож байсангүй. Харин саяхан бид дахин хүүхэдтэй болсноо мэдсэний дараа хамгийн түрүүнд эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Хоёр дахь хүсэл маань тэр охин байгаасай” гэж бичжээ.

Мөн Марк эгчтэй, охин дүүтэй байх нь хамгийн дээд бэлэг юм гэсэн байна. Тэр өөрөө гурван эгчтэй бол эхнэр Присила нь хоёр эгчтэй юм. Марк өөрийг нь зөв хүн болоход эгч нарынх нь тус дэмжлэг их байсныг бас онцолсон байна.

Харвардад сурч байхдаа танилцсан Марк, Присила нар 2012 онд гэрлэж, 2015 оны арванхоёрдугаар сард охинтой болжээ.

Эхнэр Присила нь анхны хүүхдээ төрүүлэхээс өмнө хэд хэдэн удаа үр зулбаж байснаа дурссан байдаг.

 

Эх сурвалж: Independent

Зураг
14 | 18 | 19 цаг