Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-нд

09:30 цагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт болно.

12:00 цагт Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын шатрын холбоо хамтран Хэнтий аймгийн Дадал суманд шатрын УАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт МАХН-аас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, МУ-ын ЗГ Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх санхүүгийн өргөтөгөсөн хөтөлбөр, МАХН-ын бага чуулганаас гарсан шийдвэрүүдийн талаар тус тус мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Эрдэнэтийн 51 хувийг шалгуулах, хувьчлалыг ард түмний санал асуулга авах “Олон нийтийн 11-11 төв” нээгдсэн талаар мэдээлнэ.

Төв шуудангийн урд Ардчилсан намын байранд

11:30 цагт Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Баттулга нэр дэвших үнэмлэхээ гардан авна. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

14:00 цагт Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, ЗЦА-аас мэдээлэл хийнэ.

БСШУСЯ-ны 401 тоотод

14.30 цагт БСШУС-ын сайдын даалгавраар “Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны шинжилгээ” судалгааг ШУА-ийн Философийн хүрээлэнг түшиглэсэн судалгааны баг 2016 оны 12 дугаар сарын 14-өөс 2017 оны нэгдүгээр сарын 28-ны хооронд хийжээ. Судалгааны үр дүнг өнөөдөр сайд Ж.Батсуурьт хүлээлгэн өгнө.

Зураг
13 | 18 | 18 цаг