Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Германы Дюсселдорф хотоос дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг илэрчээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Холбооны бүгд найрамдах Герман улсын Дюсселдорф хотоос дэлхийн II дайны үед хамаарах таван тонн тэсрэх бөмбөг илэрчээ. Уг тэсрэх бөмбөгийг барилгын ажил гүйцэтгэж байсан компанийн ажилчид илрүүлсэн байна. Тэсрэх бөмбөг идэвхтэй хэвээр байсан бөгөөд дотоодын аюулыг хамгаалах газрынхан түргэн шуурхай ажиллаж бүрэн унтраажээ. Шинжээчид уг тэсрэх бөмбөгийг Британийн нисэх хүчинд хамаарах болохыг нь олж тогтоосон байна. Хэрвээ тэсрэх бөмбөг дэлбэрсэн бол тус хотын 8,000 хүн хохирох байжээ.

Германы хот бүрээс дэлхийн II дайны үед хамаарах тэсрэх бөмбөг олноороо олддог юм. Германы Аугсбург хотоос зул сарын баярын үеэр 1.8 тонн тэсрэх бөмбөг илэрч, улмаар идэвхгүй болгож байжээ.

Эх сурвалж: dw.com