Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Таны Yahoo-гийн мэдээлэл алдагдсан эсэхийг хэрхэн шалгах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Yahoo компани 500 сая орчим хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хакеруудад алдсан болохоо зарласан.

Энэ хэрэг 2014 оны сүүлээр болсон юм. Харин Yahoo компани одоо л мэдэж байгаа аж.

Тэгвэл таны Yahoo хаягт хадгалагдаж байгаа мэдээллүүд алдагдсан эсэхийг мэдэх хоёр арга бий.

Үүнд:

Хэрвээ халдлагад өртсөн бол танд Yahoo компаниас дараах агуулга бүхий мэдэгдэл имэйл ирсэн байх ёстой

Гэхдээ ижил төстэй имэйл андуурч нээгээд, сэжигтэй холбоос дээр дарахаас болгоомжлоорой.

 

Халдлагад өртсөн эсэхээ мэдээллийн аюулгүй байдлын судлаач Трой Хантын вэбсайтаар орж шалгах

Уг haveibeenpwned сайт дээр байгаа цонхонд та имэйл хаягаа оруулаад шалгавал халдлагад өртсөн эсэх, яг аль мэдээлэл нь алдагдсан байх магадлалтайг хэлж өгнө.

 

 

Жич: Эцэст нь хэлэхэд хэрвээ та одоо болтол Yahoo имэйлийг ашигласаар байгаа бөгөөд 2014 оноос хойш нууц үгээ солиогүй бол солих хэрэгтэй.

Нэмж хэлэхэд Yahoo мэйлээс татгалзаж өөр компанийн үйлчилгээг сонгох цаг нь болсон. Учир нь Yahoo компани дампуурлын ирмэгт ирээд өөр компанид худалдагдах гэж байгааг санаарай.

 

Эх сурвалж: Mashable

Зураг
14 | 18 | 19 цаг