Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-д 21 тэрбум төгрөг зарцуулжээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 15-16-ны хооронд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан билээ. 

Тус уулзалтаас Монголын Эдийн Засагт үлдэх ач холбогдлын талаар Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ "Энэхүү уулзалтад зориулж улсын төсвөөс 2014, 2015 онд тодорхой хөрөнгө батлаагүй, харин 2016 онд нийт 21 тэрбум төгрөг баталж өгсөн. Өчигдөр /2016.07.15/ гарсан АСЕМ-аар хамаагүй их хөрөнгө зарцуулсан гэх ташаа мэдээллийг залруулж байна.

Бид 21 тэрбум тэрбум төгрөгөөр АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Тус хөрөнгөөр бид цагдаагийн 51 машин, заал түрээслэх, зарим зочдын замын зардал, буудлын төлбөрийг төлөх гэх мэт бүхий л зардлыг зохицуулсан. Мэдээж энэхүү хурлыг зохион байгуулахад гаднаас материаллаг болон материаллаг бус тусламжийг үзүүлсэн байгаа.

Харин АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, худалдан авалт, үйлчилгээ зэргээс Монголын эдийн засагт 8-10 сая ам.долларын ашигтай байх болно гэж бид тооцоолсон. Энэ талаар албан ёсны тоог энэ сард багтааж мэдээлэхээр тооцоолж байна. Учир нь АСЕМ-ын мэдээллийн төв, хэсгийн ажлын алба нь энэ сарын 30-наас эхлэн татан буугдах болно" гэв.

/Гэрэл зургийг MPA.mn/

Зураг
11 | 6 | 5 цаг