Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Уламбаярт Улсын харцага, Ц. Магалжавт Улсын заан цол НӨХӨН олгох зарлиг гарлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 8
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим бөхчүүдэд цол олгох тухай зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгчийн зарлигт

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгосугай” гэжээ.