Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг шууд дамжуулах телевиз, сонин, вэб сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагчдад мэдээллээ шуурхай хүргэхэд зориулсан Интернэт мэдээллийн төвийг Мобинет ХХК Хүй долоон худагт наадмын өдрүүдээр жил бүр ажиллуулдаг уламжлалтай.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож буй энэ жилийн үндэсний их баяр наадмын нас насны морьдын айраг түрүүг наадамчин олонд хүргэх Интернэт мэдээллийн төв буюу интернэттэй гэр 7-р сарын 10-ны өдрөөс 7-р сарын 13-ны өдрийн Уяачдын наадмыг дуустал 4 өдрийн турш сэтгүүлчдээ дэмжин ажиллах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, зураглаач, сэтгүүлч, сурвалжлагч та бүхнийг Хүй долоон худагт хурдан морины комиссын дэргэд байрлах Интернэт мэдээллийн төвд хүрэлцэн ирж, өндөр хурдын интернэт ашиглан мэдээллээ дамжуулахыг урьж байна.