Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 20-ноос ХААГДАХ хоёр зам

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто зам, барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Монгол орон даяар эхэлсэн билээ. Энэ онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 33.3 км авто зам 745 у/м гүүр шинээр барьж , 61.3 км авто зам 84 у/м гүүр өргөтгөн шинэчлэх аж.

Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар зарим замыг хаагаад байгаа. Мөн энэ сарын 20-н буюу Баасан гарагт нийслэлд хоёр замыг хааж хучилтын ажил хийх юм байна.

Зам барилгын ажлын үед түр зам гаргах бөгөөд иргэд түр замаар хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто Замын Газраас зөвлөлөө.
Хаагдах замууд

Нисэхийн уулзвар орчимд

 

Хан-Уул дүүрэг, Нисэхийн уулзвараас хойш 250м авто замыг 2016  оны 05 дугаар сарын 20-ны 22.00 цагаас 05 дугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл хааж хучилт хийнэ.


Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц

 

Их Монгол улсын гудамжны  авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  2016 оны 05-р сарын 20-ны 23:00 цагаас 05-р сарын 22-ны 23:00 цагийн хооронд түр хязгаарлаж авто замын  хучилтын ажлыг хийнэ.


Хаагдсан замууд

Монелийн гудамж

 

Баянзүрх дүүргийн 5,22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Монелын 0.8км авто замын ажлыг Төгс үржих зам ХХК гүйцэтгэж буй. Уг  ажлын хүрээнд 2016  оны 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 15 хүртэл дараах хэсэгт зам бүрэн хааж зам барилгын ажил хийж байна.

ХУД Хаан банкнаас хойш

 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбараас хойш 0.5км авто замын ажлыг Анандын зам ХХК гүйцэтгэж буй. Уг ажлын хүрээнд 2016 оын 05 дугаар сарын 15-наас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зам хааж зам барилгын ажил  хийнэ. Зам хаах хугацаанд түр замаар зорчихыг зөвлөлөө.

Camel дэлгүүрээс Чингэлтэй,Хайлаастын уулзвар хүртэл

 

Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Camel дэлгүүрээс Чингэлтэй,Хайлаастын уулзвар хүртэл 800м замыг 2016 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж суурь хучилтын ажил хийж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын газар

Зураг
13 | 16 | 16 цаг