Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ Хунтайж Уиллиамтай уулзжээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Оксфордын Улс төрийн сургуулийн шинэ байрны нээлт энэ сарын 11-нд болсон бөгөөд нээлтэд Кембрижийн гүн, Хунтайж Уиллиам оролцсон байна.

Тэрбээр нээлтийн үеэр Окфордын Их сургуулийн шилдэг оюутан сурагчидтай уулзсан аж.

Шилдэг оюутнуудын дунд Монгол Улсаас суралцаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ байж. Э.Эрдэнэ нь Монгол Улсаас Оксфордын их сургуулийн Улс төрийн сургуульд суралцаж байгаа АНХНЫ ТЭТГЭЛЭГТ МОНГОЛ ОЮУТАН.

Уулзалтын үеэр Хунтайж Уиллиам Монгол Улсын талаар сонирхон асуусан талаар Э.Эрдэнэ өөрийн фэйсбүүкт ийнхүү бичжээ.

Тэрбээр эд эсийн судлалын чиглэлээр суралцаж, Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан. Мөн Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд есөн сар алба хаасан аж.