Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхан багшийн ИХ ДҮЙЧИН өдөр энэ Бямба гарагт тохионо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх гурван их үйл зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог.

Бурханы шашинт Азийн бүх улс орнууд болон Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

Монголчууд бид энэхүү түүхт өдрийг шашин дахин сэргэсэн 1990 оноос хойш "БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР" нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой эв санаа, эрдэм соёлын өдөр болгон 16 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Энэ жилийн Бурханы багшийн их дүйчэн өдөр тавдугаар сарын 21-ний Бямба гарагт тохионо. 

“Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе” уриан дор ерөнхий зохион байгуулагчаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд болон нийгмийн сайн сайхны төлөө Бурханы шашны сургаал номлол, ёс суртахуун, зөв амьдрах ухааныг олон нийтэд таниулах чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулж байна.

Хүнлэг энэрэнгүй шудрага нийгмийг цогцлоох, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэх, өв соёлоо дээдлэн уламжлуулан үлдээх эрхэм зорилго, эв санаан дор таныг ч мөн адил энэхүү арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна.

 


Эх сурвалж: МБШТ Гандантэгчинлэн хийд