Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын соёл урлагийн арга хэмжээг Н.Наранбаатар найруулна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн  2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар болжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалгаруулахаар дөрөвдүгээр сарын 19-ны хурлаар шийдэж, улмаар тавдугаар сарын 05-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт төслийг хүлээн авч эхэлсэн.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хурал өнөөдөр болсон бөгөөд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан талаар танилцууллаа.

Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар шалгарсан.

Харин төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл найруулахаар болсон аж.