Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Америкт анх удаагаа эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан Томас Мэннинг

Өчигдөр буюу Даваа гарагт Бостон хотын эмнэлэг АНУ-ын түүхэнд анхны эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээ зарлажээ.

Массачусетсийн Хэлифакс хотын иргэн 64 настай Томас Мэннинг 15 цаг үргэлжилсэн мэс заслын дараа нас барсан донороос шилжүүлж авсан бэлэг эрхтэнтэй болсон байна.

Мэс заслыг удирдсан доктор Куртис Сетрулогийн хэлснээр хэдэн долоо хоногийн дараа шээсний ажиллагаа нь идэвхжиж, хэдэн сарын дараа сексийн ажиллагаа нь сэргэх гэнэ.

Мэннингийн эрхтнийг өмнө нь хорт хавдрын улмаас тайрсан байжээ.

Дэлхийн анхны эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг 2014 оны 12 дугаар сард Өмнөд Африкийн Стелленбошийн Их сургуульд хийж байсан байна.

Өвчтөн нь гурван жилийн өмнө хөвч таслуулах үедээ хүндэрснээс эрхтнээ тайруулсан залуу байжээ. 2015 оны гуравдугаар сард тус их сургуулиас шилжүүлэн суулгалт хийлгэсэн 21 настай залуугийн биеийн байдал бүрэн сэргэснийг зарлаж байв.

Үүнээс өмнө 2005 онд Хятадад ийм төрлийн хагалгаа хийсэн тохиолдол бий. Гэвч мэс заслын дараа хэдэн долоо хоноод өвчтөн нь эхнэртэйгээ харилцах харьцаанд үүссэн сэтгэл зүйн бэрхшээлээс болоод шинэ эрхтнээ өөрийн хүсэлтээр буцаалгаж байжээ.

 

Эх сурвалж: Time.Com