Гааль, татварын ерөнхий газраас ХААН Банкны улсын төсөвт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн 2015 оны “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгаруулан тус байгууллагын дээд шагнал болох цом, батламжийг гардуулж өглөө.
Улс орны эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед үйл ажиллагаагаа амжилттай явуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, татвараа хуулийн хугацаанд төлсөн амжилтаар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.
ХААН Банк нь хувийн хэвшлийн салбарын хамгийн нэр хүнд бүхий шагнал болсон МҮХАҮТ-ын “ТОП 100 аж ахуйн нэгж” –ийн шалгаруулалтад сүүлийн хоёр жил дараалан 3-р байрт шалгарч салбартаа тэргүүлсэн билээ.
ХААН Банкны өнөөдрийн амжилтын гол түлхүүр болсон эрхэм харилцагчид, түншүүд хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.