Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"136,741 иргэн улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамрагдаад байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Дархлаажуулалт эхэлснээс гурав хоногийн дараа буюу 15-ны өдрийн 15:00 цагийн байдлаар 136,741 хүн улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдаад байгааг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны 624,000 иргэн хамрагдах ёстой юм.

Дархлаажуулалтын хугацаанд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагийн хуваариар ажиллах бөгөөд хамрагдах иргэдийн мэдээллийг урьдчилан бэлтгэсэн учраас заавал бичиг баримттай очих шаардлагагүй. 

Өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь

  • Ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл 
  • Амралтын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл