Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Америкийн тусгайгийнхан 69 хоригдлыг Исламын шоронгоос суллав

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын тусгай хүчнийхэн, Курдын Пешмерга дайчидтай хамтран Исламын улсын шоронгоос 69 хоригдлыг суллах ажиллагаа явуулжээ.

Энэ ажиллагааны видео бичлэгийг Курдын Бүсийн Аюулгүй байдлын Зөвлөл интернэт сүлжээнд байрлуулсан байна.

Ажиллагаанд оролцсон нэгэн цэргийн дуулганд суулгасан камераар бичсэн бичлэгт хэрхэн шоронд нэвтэрч байгаа, хоригдлуудыг хэрхэн суллаж байгааг харуулжээ.

Ажиллагааг Пүрэв гарагийн шөнө Исламын улсын мэдэлд байдаг Иракийн газар нутагт зохион байгуулсан ба нийтдээ хоёр цагийг зарцуулсан байна.

Курдын 48 дайчин, Америкийн 30 цэрэг оролцож, Курдууд ажиллагааг гардан явуулсан бол Америкчууд дэмжих үүрэгтэй байсан гэнэ.

Ажиллагааны үеэр нэг Америк цэрэг алагдаж, гурван Курд цэрэг шархджээ.

Харин Исламын улс бүлэглэлийн 20 дайчин алагдаж, зургааг нь олзолсон байна. Суллагдсан хүмүүс нь Иракийн цэргийн албан хаагчид, тагнуулын ажиллагаа явуулсан гэж сэжиглэгдсэн Исламын улсын өөрийнх нь хүмүүс байжээ.

Тэднийг шоронгоос суллах ажиллагаа явуулсан өдөр бүгдийг нь цаазлах гэж байсан байна.

Хавижа хотын дэргэд болсон энэ ажиллагааг “Исламын улсын мэдэлд байгаа Курдын газар нутаг дээр явуулсан хамгийн том ажиллагаа” гэж Курдууд онцолжээ.

 

Эх сурвалж: Russia Today