Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Японы хамгийн том галт уул Асо дэлбэрчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Японы баруун өмнөд хэсгийн Кюшу арал дээр орших Асо галт уул Даваа гарагийн өглөө буюу өнөөдөр орон нутгийн цагаар 9 цаг 43 минутад дэлбэрчээ.

Цаг уурын агентлагаас өгсөн мэдээллээр галт уул дэлбэрсний дараа саарал утаа 2,000 орчим метрийн өндөрт хүрсэн байна. Албаныхан дэлбэрэлтийн дараа аварга том чулуунууд агаарт цацагдахыг олж харсан аж.

Асо галт уул Японы хамгийн том, идэвхтэй галт уулын нэг бөгөөд жуулчид болон уулчдын идэвхтэй очдог аялал зугаалгын бүс юм байна. 

Дэлбэрэлттэй холбоотой хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна хэмээн албаны эх сурвалжууд мэдээлсэн юм. Учир нь тухайн үед уулын ойр орчимд зуу гаруй жуулчид байсан бөгөөд галт уул тургиж эхэлмэгц тэднийг аюулгүй газар хүргэжээ.

ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЧ БАЙХ ҮЕИЙН БИЧЛЭГ: 

 

Эх сурвалж: NHK, BBC