Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өглөөг бүтээлч угтах ЕСӨН алхам

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өглөө бол тухайн өдрийн хамгийн чухал цаг байдаг билээ. Учир нь хүн өглөөг яаж угтана өдөр тийм хэвээрээ үргэлжлэх магадлалтай байдаг.

Тиймээс өдрийг стрессгүй өнгөрүүлэхийн тулд өглөө бүрийг бүтээлч өнгөрүүлэх нь чухал юм. Яаж вэ гэж үү? Энд өглөөг бүтээлч угтах АРВАН алхмыг танилцуулах гэж байна.


  • Өглөөний цайндаа эрүүл хүнс хэрэглэ

Өглөөний цай тухайн өдрийн хамгийн чухал хоол гэдгийг хүн бүр л гадарлах байх. Гэхдээ өглөөний цайгаа зүгээр нэг уугаад өнгөрөх биш эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлзэж бай. Эрүүл өглөөний цай таны бие болоод оюуныг тань сэргээх эхний алхам юм.

  • Дасгал

Хэн ч мэргэжлийн тамирчид шиг хүнд дасгал хийж чадахгүй, хүсэхгүй. Гэхдээ өглөө бүр хөнгөн дасгал хийх ёстой гэдгийг бүү март. Ингэснээр таны зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг.

Тиймээс өглөө бүр арван минутыг өөртөө зарцуулж жижиг гантиль өргөх эсвэл гүйлтийн зам дээр шогших зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийхэд зарцуулаарай.

  • Чухал харилцаагаа өглөөд

Хувийн болон бизнесийн харилцааны аль нь ч бай чухал хэрэгтэй уулзалт, санал зөвлөгөөнийг өглөө эрт зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй байдаг. Учир нь өглөөд хүний тархи ачаалалгүй, сэргэг байдаг бөгөөд зөв шийдвэр гаргах магадлал өндөр юм.

 
  • Кофе чана

Орноосоо босоод кофе чанах нь өглөөг бүтээлч угтах сайхан аргуудын нэг юм. Ингэснээр та нөхцөл байдал хэчнээн дээрдэж байгааг мэдрэх болно.

  • Өглөөний ажлаа төлөвлө

Өглөө гэдэг таны шүдээ угааж, үсээ сэнсдэж буй тэр цаг юм. Тийм болохоор өглөөдөө иймэрхүү ойр зуурын ажилд их цаг зарцуулж буйгаа хянаж, цагийг нь багасгаж оронд нь өөр зүйл хийх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

Жишээ нь та шүршүүрт орж, шүдээ угаах цагаасаа өдөр бүр 5 минутыг хэмнэж чадвал жилд бүтэн 20 цагийг өөр бүтээлч ажилд зарцуулж чадна гэсэн үг. Тиймээс өглөөний цагийг илүү чухал зүйлд зарцуулахад анхаарлаа хандуулаарай.

  • Өдрийн төлөвлөгөөгөө гарга

Ажил нэгэнт эхэлсэн бол төлөвлөгөөний цаг гаргахад хэцүү. Тиймээс өглөө гэдэг бол төлөвлөгөө гаргахад хамгийн тохиромжтой бас чухал цаг.

Өглөө бүр өөрөөсөө “Би өнөөдөр юу юу хийх вэ” гэж асуугаад хийх чухал зүйлсээ бод. Ажлуудаа жагсааж бичээд өдөр нь тэр цаасаа ашигласан ч болно.

  • Жимс ид

Өглөө босоод жимс идэх нь бие болоод оюунаа амин дэмээр тэтгэх хамгийн сайн арга юм.

  • Өглөө бүр арай эрт

Хүн бүр л унтах дуртай. Гэхдээ энэ зуршлаа эвдэхийн тулд өдөр бүр босдог цагаасаа арай эрт буюу 10 минутын өмнө бос. Энэ чинь амжилттай болбол дараагийн өдөр нь ахиад 10 минутаар эрт бос.

  • Сэрүүхэн өрөөнд ажилла

Ихэнх хүмүүс үүнийг анзаардаггүй. Сэрүүхэн нөхцөлд хүмүүс илүү бүтээлч болдог. Ялангуяа өглөөний цагаар энэ аргыг ашиглах нь үр дүн сайтай.

Учир нь дулаахан хөнжлөөсөө “салаад” илүү сэрүүхэн нөхцөлд байснаар тархи чинь унтлагын цагаасаа ажлын цаг руу шилжих болно.


Эх сурвалж: BusinessInsider