Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баяраар хэтэвчиндээ хэмнэлт хийе

Р.Төгс
2015 оны 1 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Тун удахгүй Монгол түмний уламжлалт баяр цагаан сар тохиох гэж байна. Энэхүү баярыг ойртох тусам хамгийн гол хэрэглээ болсон ууц, ул боов, бэлэг сэлт, гурилын үнэ тэнгэрт хаддаг билээ. 

Хүн болгон л уг баярыг хэрдээ л элбэг, дэлбэг сайхан тэмдэглэж ирсээр байсан. Тэгвэл энэ жил өмнөх жилүүд шигээ юу хүссэнээ авч чадахгүй ихээхэн хэцүү байгаа. Учир нь энэ жил эдийн засгийн хямрал гээч зүйл тохиолдож зарим нэг айл өрх өдрийн хоолгүй өнгөрөөж байгаа.

Хэдий нөхцөл байдал ийм байсан ч бид уламжлалт ёсоо мартаж болохгүй хэмээн өөрсдийнхөө хэр хэмжээнд тааруулан тэмдэглэх нь ойлгомжтой. Бидний өнөөдрийн хөндөх гэж буй нэг асуудал бол бэлэг. Өөрөөр хэлбэл, энэ жил хямрал нүүрлэчхээд байхад бэлэг сэлт барьж орсон гарсан айл болон ах дүү нараа хүндрүүлэхгүй байх үүднээс “Хямралын үед бэлэг барихгүй байхыг уриалъя” гэсэн үгийг олон хүн биднээр дайж буй юм. 

Товчхондоо ах дүүсээрээ нийлж золголт хийж идээ будаагаа идэж сайхан шинэлье л гэж хэлж байгаа юм. Түүнээс хэрэгтэй хэрэггүй Хятад, Солонгосын бэлэг сэлтийг худалдан авч хэтэвчээ хоослохгүй байхыг маш олон хүн дэмжиж байна. Хамгийн гол нь хайртай дотны хүмүүсийнхээ гарыг цайлгахдаа архи, тамхи, гэх мэтийн хор болсон зүйлийг битгий нэг нэгэндээ бэлэглэ гэж хэлэх нь зөв байх. 

Хатуухан хэлэхэд бид Эрээний хог дээр хэвтэж байгаа хэдхэн могийн үнэтэй оймсыг хар захын наймаачдаас хэд нугалж авдаг. Гэтэл өнөөх хэд нугалж авсан чанаргүй оймс нь амьтан хүний гар дамжиж явсаар байгаад бидэн дээр буцаад ирдэг нь нууц биш.

Цагаан сарын бэлэг гэдэг зүйлийн утга учир алдагдаж бэлэгнээс татгалзах цаг нь болжээ 

Түүнчлэн зарим нэг хүмүүс өөр айлын өгсөн бэлгийг дүйцүүлэн үзэж байгаад яг түүнтэй адилхан бэлгээр хариу барьдаг тохиолдол ч бий. Энэ нь нөгөө л нэг оймс шүү дээ. Энэ нь явсаар байгаад бэлэг биш бие, биенээ хуурдаг дамжуулж тоглодог бараа болж хувирч байгаа юм.

Тиймээс л Цагаан сарын бэлэг гэдэг зүйлийн утга учир алдагдаж бэлэгнээс татгалзах цаг нь болжээ гэдгийг хэлж буй юм. Хэрвээ азай буурлууд маань үнэхээр бэлэг өгөхийг хүсэж байгаа бол хүний алгыг атга чихрээр болов баярлуулж болох юм шүү дээ.

Гэтэл Монголчууд заавал ч үгүй том бэлэг өгч байж өөрсдийнхөө чанар чансааг тодорхойлно гэж том андуурдаг. Үүнийг нь Монголчуудын нэрэлхүү зан гэж хэлж болно. 

 

 

Хэрвээ бид нэрэлхүү зангаа хаяж өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлбэл удахгүй болох сар шинийн баяраар бэлэг өгөхөө болих шиг амархан зүйл байхгүй.

Уг нь бид эрт дээр үеэсээ идээ будаагаа өрж, амттан шимттэнээрээ хэн нэгнийгээ дайлж, урамтай үгээ харамгүй хэлээд тохойг нь өргөж золгоод гаргадаг сайхан уламжлалтай.

Үнэхээр бэлэг сэлт өгмөөр байвал үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв алхам.

Жилийн жилд хямд чанаргүй бэлэг худалдаж авсаар байгаад бид хэдэн тэрбум төгрөгийг гадны улс орон руу урсаж байгааг би лав тооцоолж чадахгүй.

Үнэхээр бэлэг сэлт өгмөөр байвал үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв алхам.

Үгүй ядаж өнөө маргаашгүй гарах гэж буй үндэсний  үйлдвэрлэлийн  үзэсгэлэн  худалдаанаас  түлхүүрийн  савхин оосор, хөөргөний уут, цүнх, гутал, дэвтэр, үзэг гэх зэрэг авсаархан, хүний амьдралд хэрэгтэй зүйлүүдийг “Мишээл экспо”, Дүнжингарав” гэх мэт худалдааны төвөөс худалдаж авбал тэр мөнгө манай ядруухан эдийн засагт нэлээд их хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй.

Өөрөөр хэлбэл, хүнд бэлэглэхэд хэрэгтэй, нүүр улайлгахгүй өгсөн авсан хоёртоо өлзийтэй олон бараа бүтээгдэхүүн тэнд байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд сар шинийн үндэсний баяраараа бие биедээ бэл бэлчингээ гайхуулах бус сэтгэлийн сайхныг мэдрүүлж, үгийг сайныг нэг, нэгэндээ харамгүй хэлье гэсэн санааг та бага ч болов хэрэгжүүлбэл таны амьдралд маш их ач тусаа өгөөд зогсохгүй таны хэтэвчинд байгаа хэдэн төгрөг ч хэмнэгдэх нь лавтай.

Юутай ч удахгүй болох Цагаан сарыг архи, тамхи, элдэв янзын хэрэгтэй, хэрэггүй бэлэг сэлтнээс татгалзъя гэж Монголчуудаа уриалмаар байна. 

Зураг