Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Найман ихэр хүүхэдтэй гэр бүлд орон сууц өгөхөөр болжээ

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Э.Энхтөр, н.Ундрах нарын гэр бүл дөрвөн удаагийн төрөлтөөр 11 жилийн дотор найман ихэр хүүхэдтэй болж, ам бүл 10-уулаа амьдарч буй. Ихрүүдийн аав, ээж гурван удаагийн төрөлтөөр зургаан ихэр хүүхэд төрүүлээд, 2009 онд “Ихрүүдийн холбоо”-нд бүртгүүлж байжээ.

Ихрүүдийн хамгийн том нь 11 настай бол дараагийн хоёр ихэр нь 8 болон 6 настай, хамгийн бяцхан ихрүүд өнгөрсөн зургадугаар сарын 27-нд төрсөн аж. Гэр бүлийн хоёр хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг бөгөөд аавынхаа хашаанд амьдардаг.

Улаанбаатар хотын 375 жилийн ойг энэ сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн удирдлагууд дөрөв төрөхдөө ихэрлэж, найман хүүхэдтэй болсон Э.Энхтөрийнд орон сууц олгох шийдвэр гаргасан байна.

Тэднийх өнгөрсөн жил байр хүссэн өргөдлөө Нийслэлийн удирдлагуудад өгчээ. Тэдний өргөдлийг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн нь энэ юм байна.

 

Зураг
Зураг
17 | 18 | 20 цаг