Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн хий нийлүүлэх гэрээ зурагдсангүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Шанхай хотод болсон БНХАУ-ОХУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтаар 400 тэрбумын үнэтэй байгалийн хий нийлүүлэх гэрээ зурагдсангүй өнгөрлөө.

Ийнхүү 10 жил үргэлжилсэн хэлэлцээр дахин сунжрахаар болж байна.

ГазПромын гүйцэтгэх захирал Алексей Миллерын мэдэгдсэнээр хоёр тал үнийн хувьд тохиролцоонд хүрээгүй тул энэ удаа хойшилжээ.

Ажиглагчид, ОХУ хэдийгээр Барууныхантай сөргөлдөж байгаа ч энэ нь хямд үнээр Хятадад хий нийлүүлэх шалтаг болохгүй гэдгийг харууллаа гэж үзэж байна.

Харин үүнээс үүсэн гарах эрсдэл нь Хятад хий импортлох өөр гарц хайж, ОХУ томоохон түншээ алдаж магадгүй явдал юм.

Энэ оны гуравдугаар сарын 19-нд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев “Нийлүүлэгдэх байгалийн хийн үнэ урт хугацаанд тогтвортой байж, Европын худалдаж авдаг үнэтэй ойролцоо байна гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэж байсан билээ.

Өнгөрсөн онд Европт нийлүүлсэн хийн үнэ шоо метр тутамд 380.5 ам. доллар байсан. Харин CLSA компаний хийсэн тооцоогоор ОХУ-ын хийн үнэ Хятадын хилд хүрэхдээ 335-350 ам. доллар болох аж.

Ийнхүү гэрээ хойшилсноор Оросууд боломжоо алдах магадлал ихэслээ. Учир нь Австраличууд ирэх онд шингэрүүлсэн байгалийн хийн төсөл хэрэгжүүлж эхлэх юм. Энэ нь хоолойгоор хий түгээх ОХУ-ын төсөлтэй хүчтэй өрсөлдөгч болох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Bloomberg

Зураг
13 | 11 | 11 цаг