Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бяцхан хүү мод тарьсан нь

БОНХАЖЯ
2014 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын 10-ны өдөр орон даяар мод тарьж эхэлсэн өдөр байлаа. 

БОНХЯ болон нийт 35 байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 ширхэг мод тарилаа.

Бүүдгэр, салхитай, зэвгэрдүү өдөр байв. Гэтэл нэг бяцхан хүү өөрөөсөө хэд дахин том хүрз барьчихсан шороо хутган саяхан тарьсан модны нүх рүү хичээнгүйлэн хийж байхтай таарав. Ямар хэвлүүхэн гээч... Эцэж цуцахыг үл мэднэ. Томчуул өхөөрдөхийг үл тооно. Түүнд  хийж буй ажил нь л чухал бололтой юм. 

Би хажуугийн хүндээ “Энэ нөгөө Индиго хүүхдүүдийн нэг байна даа” гэж өөрийн эрхгүй хэлж билээ. Хүүг  харж өхөөрдсөөр хэн гэдэг, хэдэн настай болохыг нь ч асууж амжаагүй бөгөөд харин яагаад ч юм түүний тухай таван үг бичмээр санагдсан минь энэ буюу.  

Бяцхан хүү мод тарьсан нь миний сэтгэлд бас нэг өхөөрдлийн мод ургуулсан билээ. 

Ч.Базар