Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг өдөр зургаан хүн осгожээ

Зууны мэдээ
2014 оны 2 сарын 5
Зууны мэдээ
Cap шинийн дараагаас нийслэл болон хөдөө орон нутагт хүйтний эрч чангарч байгаа

Cap шинийн дараагаас нийслэл болон хөдөө орон нутагт хүйтний эрч чангарч байгаа.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад осгож амиа алдсан хүмүүсийн мэдээлэл их ирсэн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар даваа гарагт зургаан хүн осгож нас баржээ.

Нийслэлийн Сонгино хайрхан дүүрэгт нэг иргэн осгож амиа алдсан байдалтайгаар олдсон бол Дундговь, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь, Завхан аймгуудад хүмүүс осгож нас барсан байна.

Тиймээс хүйтний эрч чангарч байгаа эдгээр өдрүүдэд иргэд хөдөө орон нутаг руу явахдаа дулаан хувцас өмсөх, машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой явах, мөн согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Зураг
Зураг
11 | 7 | 6 цаг