Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Алганд багтахгүй шүрэн хөөрөг ...

Өглөөний сонин
2014 оны 2 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Цагаан сарын гоёл тэр дундаа олны танил эрхмүүдийн гоёл өөрийн эрхгүй бусдын анхаарлыг татдаг. 

Дээл хувцаснаас эхлээд дэгжирхэх зүйл олон. Гэхдээ төрийн түшээд хөөргөөрөө өрсөлддөг бо­лолтой. 

Тэгвэл энэ  Цагаан сараар Төрийн ордонд бу­жигнасан олны нүдийг Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаярын их гарын шүрэн хөөрөг хужирлажээ. Ямар сайндаа л хажууд нь дунд гарын шүрэн хөөрөг барьж, харь­цуулан зургийг нь авч шаг­ширцгааж байх вэ. 

Д.Батбаярын хөөргийг харсан хүмүүсийн дундаас “Ийм нүнжигтэй зүй­лийн хажууд хөөргөө гарга­мааргүй юм байна” гэх наргиа хүртэл сонсогдож байв. 

Ямартай ч хэд хоногийн өмнө түүний Төрийн ордонд байрлах ажлын өрөөнийх нь хаал­ганы зургийг авч “Төрсөн эцгийн нэрнээс Кёкүшюзан нь илүү юм байх даа” гэсэн үгийг их гарын хөөргөөрөө няцааж, салхи эргүүлэв бололтой.

Зураг