Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тонхил нутгийнхан Бөхийн өргөөнд золгоно

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Цагаан сарын шинэдээр аймаг, сумдын нутгийн зөвлөлүүд нутгийн уугуул иргэдээ цуглуулан сар шинийн золголт хийдэг уламжлалтай.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийн иргэдийн модон морь жилийн золголт энэ сарын 8-н буюу шинийн есний үдээс өмнө Бөхийн өргөөнд болох юм байна. 

Энэ үеэр урлагийн тоглолт, 32 бөхийн барилдаан болж, лам хуврагууд нутгийн олондоо Хийморийн сан, Сутайн тахилгын сангийн уншлага уншиж, сан тавих аж. Мөн өндөр настай 50 ахмадад гарын бэлэг хүртээж, сайчуулдаа шагнал гардуулахын зэрэгцээ есөн азтан тодруулах аж.    

Энэ зун сумынхаа 90 жилийн ойг тэмдэглэх учраас нутгийн иргэдийн золголтын урилгаа 9990 төгрөгийн үнэтэй гаргаж сумынхаа ойд хандив өргөхөөр болжээ.  

Тонхил нутгийн иргэд дараах утсаар холбогдож золголтын урилга авч болох юм байна.

Үүнд: 99051306, 94096619, 99094584

Зураг
10 | 6 | 4 цаг