Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ЭРЧҮҮДДЭЭ БАРИХ СКАЙТЕЛ ГРУППЫН САР ШИНИЙН БЭЛЭГ

ikon.mn
2014 оны 2 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол эрчүүд маань хиймор лундааг тэтгэдэг Шилийн богд уулнаа сар шинийн өдрүүдэд гарч, ирж буй жилийнхээ буян заяаг даатган эрч хүч, хийморио сэргээдэг эртнээс тогтсон сайхан уламжлалтай.

Скайтел группээс Монголын нийт хийморлог эрчүүддээ зориулан шинийн 3-15-ны билэгт сайн өдрүүдэд Шилийн Богд уулнаа өндөр хурдны Sky 3G+ сүлжээг оруулж, сар шинийн бэлэг барьж байна. Ингэснээр эрхэм та бүхэн утсаар ярьж мессэж бичихээс гадна өндөр хурдаар интернэтэд холбогдон, Facebook, Twitter-ээр хүссэнээрээ жиргэн, алдаж боломгүй агшныг буулгаснаа шууд upload хийх боломжийг хангалаа.

Шилийн Богд уулнаа өндөр хурдны Sky 3G+ сүлжээг оруулж, сар шинийн бэлэг барьж байна.

Хараахан Скайтелийн хэрэглэгч болж амжаагүй нэгэнд дуулгахад та ухаалаг гар утсаа солихгүйгээр зөвхөн сим картаа солиод өндөр хурдны Sky 3G+ сүлжээнд нэгдэх боломжтойг дуулгахад таатай байна.

Дашрамд дурьдахад Скайтелийн Тэнгис кино театр дахь салбар шинийн нэгнээс бусад өдрүүдэд 11.00-22.00 цаг хүртэл ажиллах тул та хойшлуулалгүй ирж шинэ дугаараа худалдаж аваарай.

Шилийн богдын энергийг гар утсаараа дамжуулан гэр бүлийнхэн, найз нөхөддөө дамжуулан бусадтайгаа хуваалцаарай.

Та бүхэн модон морин жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, аз хийморьтой байж, сайхан шинэлээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
11 | 6 | 5 цаг