Барилгын салбарт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Төгс Бүтээгч үйл ажиллагаа 6 дахь жилдээ энэ сарын 19-нд Шангри-Ла Баллрүүм танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг үйл ажиллагаа нь өмнөх жилүүдэд зөвхөн барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн дунд зохион байгуулагддаг байсан бол энэ жил хүрээгээ тэлж амины орон сууц, зуслангийн байшин, ажлын байраа засах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй болсон юм.
Тиймдээ ч өөрийн төсөөллийн байшингаа бодитой болгох хүсэл эрмэлзэл тээсэн 900 гаруй хүн тус үйл ажиллагаа дэр цугласан байна.
Үйл ажиллагааны үеэр Премиум Бьюлдинг Материалсын үйл ажиллагаа хариуцсан захирал, инженер, санхүү хариуцсан захирлууд илтгэл тавьснаас гадна урилгаар М-Си-Эс проперти ХХК чанар хяналтын ахлах инженер, Монголын бетоны холбооны тэргүүн, Монгол улсын зөвлөх инженер Ц.Сонинсайхан болон Хашаандаа Сайхан Амьдаръя ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр нар хүрэлцэн ирж илтгэл тавьсан билээ.
Премиум Бьюлдинг Материалс нь анх 2011 онд дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэгч болохоо харуулсаар ирсэн юм. Монгол улсад хэрэгжсэн иргэний болон үйлдвэрлэл, дэд бүтцийн бүхий л төсөлд гар бие оролцсоор ирсэн бөгөөд тухайн төсөл бүр дээрээ инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож хамтран ажилласан билээ.