Уншиж байна ...

Премиум Нэксус ХК-ийн 2024 оны I улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй Премиум Нэксус ХК (CUMN) нь 4-р сарын 16-ны өдөр хөрөнгө оруулагчийн вэб хуудас investor.cumongol.mn дээр зарласны дагуу 2024 оны I улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцуулах гэж байна.

Тайлант хугацаанд:

  • Компани оноосон нэрээ Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-иас Премиум Нэксус ХК болгон өөрчилсөн бөгөөд энэ нь зөвхөн оноосон нэрийн өөрчлөлт бус бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх томоохон шилжилтийн эхлэл болж буйг онцолж байна.
  • Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56%-иар өсөж, 110.9 тэрбум төгрөгт хүрэв.
  • Компанийн цэвэр алдагдал өмнөх оны I улиралтай харьцуулахад 9.3 тэрбум төгрөгөөр багасаж, 2024 оны I улиралд 0.8 тэрбум төгрөг буюу 0.75%-ийн цэвэр алдагдлын маржинтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 функтээр сайжирсан үзүүлэлт байв. 
  • Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2023 оны I улиралтай харьцуулахад 48%-иар өсөж, 227.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.