Уншиж байна ...

Юнител групп 30 хүний 1 жилийн хэрэглээтэй дүйцэх цахилгаан хэмнэжээ

ikon.mn
2024 оны 4 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител групп “Тогтвортой байдлын тайлан”-гаа олон нийтэд танилцуулаад удаагүй байгаа билээ. Бид тус тайлангаас цахилгаан хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилгоор хийсэн ажлуудыг түүвэрлэн уншигч танд хүргэж байна.

Цахилгааны хэмнэлт хийснээр жилд 21 тонн CO2e хүлэмжийн хийн ялгарал үүсэхээс урьдчилан сэргийлж чаджээ. 

Юнител групп хүрээлэн буй орчноо хамгаалж, экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд ингэхдээ өөрсдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгальд учруулж болох сөрөг нөлөөллийг бууруулах ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулаад байгаа юм. Үүний хүрээнд тус групп 2023 онд Дата төв болон суурин станцуудад ашигладаг агааржуулалт, цахилгаан зохицуулалтын 17 хуучин төхөөрөмжөө эрчим хүч хэмнэх боломжтой төхөөрөмжөөр сольжээ. Мөн Централ Тауэрийн төв оффисыг засварлахдаа цахилгааны  хэмнэлттэй ЛЕД гэрлүүдийг суурилуулж, гэрлийн нэгдсэн унтраалгуудыг хэсэгчилсэн хэлбэрт шилжүүлсэн байна.

зураг
 

Тус группийн эрчим хүчний эдгээр шийдлүүд нь жилд 65 МВтц (233.6 ГЖ) цахилгаан хэмнэсэн бөгөөд энгийн үгээр хэлбэл 30 хүний 1 жил хэрэглэх цахилгааныг хэмнэж чадсан байна. Ингэснээрээ зөвхөн цахилгаан хэмнээд зогсохгүй  21 тонн CO2e хүлэмжийн хийн ялгарал үүсэхээс урьдчилан сэргийлжээ. Жил бүр энэ төлөвлөгөөгөөр ажиллавал 136 МВтц (490 ГЖ) цахилгаан эрчим хүч хэмнэж, 45 тонн CO2e хүлэмжийн хийн ялгарал бий болохоос сэргийлнэ гэсэн тооцоолол гарсан байна.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2023 онд өмнөх онуудаас 61 хувиар өсжээ

Мөн Юнител групп Дата төв болон суурин станцуудаас ялгардаг хүлэмжийн хийг бууруулах зорилгоор нарны эрчим хүчээр ажилладаг 216 станцыг алслагдсан бүс нутгуудад байрлуулсан байрлуулжээ. Ингэснээрээ тус группийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2023 онд өмнөх онуудаас 61 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ мэтчилэн Юнител групп сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өсгөх, тоног төхөөрөмжүүдийнхээ эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр стратегиар хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.