Уншиж байна ...

"Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 1-нд нээлттэй товложээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал хэргийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товлон зарласан байна. 

 

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Зураг
13 | 18 | 18 цаг