Уншиж байна ...

ВИДЕО: УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр "П**** чинь" гэж хэлэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэн яаралтай горимоор хэлэлцлээ. 

Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй 38 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулах байлаа.

Гэвч 13:00 цагаас цайны завсарлага авч, санал хураалтыг 14:00 цагаас явуулахаар болсон юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар суудал дээрээ утсаа оролдож байхдаа "П**** чинь" хэмээх зүй бус үг хэлэв. Төд удалгүй үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа хэмээн алх цохисон юм.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэнэ.

ВИДЕО: