Уншиж байна ...

Мөжитэй хамтдаа хуримтлуулцгаая

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Мөжитэй хамтдаа хуримтлал үүсгэх хөгжилтэй аялалд гарахад бэлэн үү?

“Бэлэг” хүрэх зам багагүй бартаатай, бас цаг хугацаа шаардах хэдий ч уйгагүй хуримтлуулж, санхүүгийн сахилга батыг өөртөө суулгаж аяллаа амжилттай дуусган бэлгийн хайрцгийг нээх мөч юутай ч зүйрлэшгүй аз жаргалтай байх нь гарцаагүй.

Ирээдүйдээ итгэлтэй, хэзээ ч учирч болзошгүй санхүүгийн гэнэтийн хэрэгцээнд бэлэн байхад зориулж хуримтлуулах дадал зуршлыг бий болгох нь бидний ирээдүйдээ оруулж буй томоохон хувь нэмэр юм. Тэр дундаа хүүхэд багачуудад хуримтлалын дадал зуршлыг ойлгуулахын тулд хамтдаа хичээж, аав ээж нь үлгэрлэх нь чухал билээ.

Энэ зорилгын хүрээнд ХААН Банк хүүхэд багачуудад санхүүгийн зөв дадал суулгаж, хуримтлалын ач тусыг ойлгуулахын тулд будах, бөглөх, хөтлөх зориулалт бүхий эдгээр сонирхолтой зурагт хуудаснуудыг гаргаад байна.  

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Та эдгээр зурагт хуудсыг ЭНДЭЭС татаж аваад, хүүхэдтэйгээ хамтдаа хуримтлалын хөгжилтэй аяллыг эхлүүлээрэй.

Багачуудад зориулсан зурагт хуудсыг ХААН Банк “Дэлхийн мөнгөний 7 хоног” аяны хүрээнд гаргасан бөгөөд энэхүү аян нь 3-р сарын 20-ноос хойш гурван долоо хоногийн турш орон даяар үргэлжилсэн билээ. Энэ хугацаанд цахим аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдлын асуудлуудыг хөндөж, олон нийтэд санхүүгийн цахим залилангаас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж, сургалт зохион байгуулсан юм.  

Мөн ХААН Банкны хамт олон хуримтлалтай бяцхан харилцагчдынхаа тоог нэмж, санхүүгийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн санхүү, мөнгөний үнэ цэн, санхүүгийн боловсролын тухай сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад орон даяар зохион байгууллаа. Мөн бага насны хүүхдүүдэд санхүүгийн анхан шатны суурь ойлголт, мэдлэг олгох зорилгоор дээрх сонирхолтой зурагт хуудсыг бэлтгэн салбар нэгжүүдэд ил байршуулснаас гадна цахим орчинд нээлттэй байршуулсан байгаа шүү.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.