Уншиж байна ...

2023 онд Монголчуудын хамгийн их үзсэн нэвтрүүлгээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг тодорлоо

ikon.mn
2024 оны 4 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

1990-ээд оны дундуур Халтар царайт кино гарахад хотын хөл хөдөлгөөн тэр чигтээ зогсож, бүх нийтээрээ цэнхэр дэлгэцийн өмнө харц салгалгүй суудаг байлаа. Албан өрөө, айлын гэр тэр ч бүү хэл сургуулийн коридорт ч Мигиел Ангел, Стрелита гэх нэрс үе үе сонстож, ёстой л Монголчуудыг байлдан дагуулж байсан гэхэд хилсдэхгүй байх. Үүнээс хойш 2015 онд Монголчуудыг нэг зэрэг цэнхэр дэлгэцийн өмнө дахин “уяж” чадсан бүтээл мэндэлсэн юм. Гэхдээ энэ удаад кино бус “Авьяаслаг Монголчууд” телевизийн шоу нэвтрүүлэг нийт Монголчуудын сэтгэлийг хөдөлгөж, хэлэлцүүлж, маргалдуулж мөнхүү уйлуулж, баярлуулж байсан.

Дэлхий даяар 500 сая үзэгчтэй, “Youtube”-д зургаан тэрбум давсан үзэлттэй, улс үндэстнүүдийн бахархан, хайрлах авьяастнаа тодруулдаг “Got talent” шоуг Монголд хийх эрхийг “Монгол тв” албан ёсоор авснаар өнөөг хүртэл нийт 4 удаа амжилттай зохион байгуулаад байна.

Ням гаргийн үдэш айл гэрийн гишүүн бүрийн утаснаас мессэж нисэж, хүн бүр шүүгчийн ажилдаа идэвхтэй оролцоно. Цахим платформууд тэр чигтээ “Авьяаслаг Монголчууд”-аар амьсгалж, авьяастнууд, шүүгчдийн талаарх их хэлэлцүүлэг өрнөдөг. Харин шилдэг оролцогчдын цахим хуудас цөөхөн минутын дотор хэдэн мянган лайк авч, найзын хүсэлтээр дүүрдэг юм. Үүгээрээ ч “Авьяаслаг монголчууд” зөвхөн Монгол тв-ийн нэвтрүүлэг бус аль хэдийн нийтийн өмч болоод байсныг илтгэх биз ээ.

8 настай балчраас 80 настай буурал хүртэл өөрийн авьяасаа сорьдог энэхүү шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болсноосоо хойш байнга ТВ-ийн рейтингийн судалгаагаар тэргүүлж ирсэн.

Тэгвэл 2023 онд 4 дэх улирлын нэвтрүүлгээ амжилттай гаргаж, сэтгэлийн олон илэрхийлэмжийг үзэгчдэд мэдрүүлдэг энэ шоу ялт ч үгүй Монголчуудын нэвтрүүлэг гэдгээ дахин баталжээ.

ММCG компанийн Үндэсний медиа хэрэглээний судалгаагаар 2023 онд Монголчуудын хамгийн их үзсэн нэвтрүүлэг нь “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг байна.

График 1: 2023 хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлэг

зураг
 

Монголын медиа салбарт олон улсын стандартыг анхлан нэвтрүүлж, дэлхийн хэмжээний шоу тайзнаа үндэсний авьяастнуудаа хөтлөн гаргасан Монгол тв-ийн уран бүтээлчдийн оюуны ундарга шавхагдашгүй гэлтэй. Учир нь тэд дахиад л Монголд анх удаа “The Voice kids” шоуг зохион байгуулж, дахиад л ням гараг бүр Монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” байна. Тэгэхдээ бүр, өнөө гүндүүгүй Монгол эр хүний нүднээс нулимс бөмбөрүүлж, дахиад л айл бүрийн гэрт халуун дулаан уур амьсгал, харилцан яриаг өрнүүлж байна.

Харин саяхнаас залуусын улс төрийн оролцоо, манлайллыг идэвхжүүлэх зорилгоор “Кандидат” гэх цоо шинэ контентоо гаргахаар бэлтгэж буй.

Олон улсын стандартыг эх орондоо нутагшуулж, контент үйлдвэрлэлийг тасралтгүй түүчээлж яваа Монгол тв-ийн залуусын оюуны ундарга шавхагдашгүй бололтой...