Уншиж байна ...

Жимобайл STARLINK-ийн байгууллага, бизнесийн бүтээгдэхүүний албан ёсны борлуулагчийн эрхээ авлаа

ikon.mn
2024 оны 4 сарын 5
Сурталчилгаа

Сансрын хиймэл дагуулын өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэгч STARLINK компани Монгол дахь албан ёсны түншээр Үндэсний  Оператор Жимобайлыг сонголоо. Монгол орны өнцөг булан бүрд өндөр хурдны интернэтийг ашиглах боломж ийнхүү бий боллоо. 

зураг
 

Монгол улсын хэрэглэгчид Старлинкийн байгууллага буюу бизнест зориулсан төхөөрөмжүүдийг нэмэлт төлбөргүй, үйлдвэрлэгчийн баталгаат хугацаатайгаар авах боломж бүрдлээ. Хөх тэнгэр үзэгдэх газарт, хүссэнээрээ интернэт хэрэглээрэй.

Шилэн кабель, үүрэн сүлжээ хүрэх боломжгүй газарт уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, нам орбитод байршуулсан хиймэл дагуулын сүлжээгээр интернэтийг байгууллагаараа ашиглах хүсэлтэй бол та үйлчилгээний мэдээлэл, төхөөрөмжийн урьдчилсан захиалгаа 97007444, 93104040 дугаараар, starlink@gmobile.mn хаягаар илгээгээрэй.

Жимобайл компани үүрэн холбооны салбарт 17 жил үйл ажиллагаа явуулахдаа эх орноо бүхэлд нь  хамарсан CDMA450, 3G, 4GLTE сүлжээг байгуулсан.

4G LTE сүлжээний хамрах хүрээг тэлэх, чанарыг сайжруулах ажлыг эрчимтэй хийхээс гадна 5G сүлжээ нэвтрүүлэх техник технологийн бэлтгэл ажлуудыг хангасан. IPTV болон OTT, B2B зориулсан олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлж байна.