Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргын өргөн барьсан есөн журмыг батлах эсэхийг шийдэх НИТХ-ын хурал хойшилжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах есөн журмыг батлах эсэхийг шийдэх НИТХ-ын хурал маргааш буюу нэгдүгээр сарын 25-нд болох байсан.

Тус есөн журамд авто машины улсын дугаарын хязгаарлалт, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэ, авто зогсоолын төлбөр, тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ зэрэг асуудал багтаж байгаа билээ. 

Гэвч өнгөрсөн шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон ослын нөхцөл байдлын улмаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл Мэдээллийн Төв