Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол дахь арьс арчилгааны трэндийг тодорхойлсон 33 жил”

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 1 сарын 19
Сурталчилгаа

Монголын уур амьсгал Солонгостой харьцуулахад хуурай, эрс тэс тул Монголд амьдардаг ихэнх хүмүүсийн арьс хурдан хөгширдөг. Энэ эрсдэлээс арьсаа хамгаалах үр дүнтэй арга бол хуурай, хүйтэн уур амьсгалд зориулсан үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал юм. Биомон нь Солонгос улсын дэвшилтэт технологийг ашиглан орц найрлагаа шинэчилсэн бөгөөд Монгол хүний нүүрний арьсны онцлогт тохирсон гэдгээрээ давуу талтай юм.

зураг
 

Биомон яагаад шинэчлэгдсэн бэ?

Өдөр ирэх бүр шинэ технологи төрөн гарч, үр дүнд нь бидний хэрэглэдэг бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар, үйлчлэл нь улам сайжирч байгааг бид харж байна. Тэр дундаа, гоо сайхны салбар болон хэрэглэгчийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хирээр хэрэгцээ шаардлага нь ч даган хувирч байна. Энэ бүхэнтэй уялдуулан, гоо сайхны брэндүүд бүтээгдэхүүндээ орц найрлага, технологийн шинэчлэлийг 3-5 жил тутамд хийж байх шаардлага гардаг нь арьс арчилгааны бүтээгдэхүүнд ордог идэвхт буюу үйлчлэгч орцууд шинээр дизайнчлагдан боловсруулагдаж, шинэчлэгдэн гарч ирдэгтэй холбоотойгоор БиоМон брэнд арьс арчилгааны  бүтээгдэхүүндээ судалгаа, хөгжүүлэлтэд үндэслэсэн өөрчлөлтийг хийжээ.

зураг
 

Яагаад Солонгосууд гэж? Яагаад Франц, Америк биш гэж?

Солонгосын К-Драма, К-Поп дэлхий дахинд олон зуун сая үзэгч, сонсогчтой болсны адилаар Солонгосын арьс гоо засал, гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны мэс засал, 10 шатлалт арьс арчилгааны технологи бүхий K-Beauty дэлхийд маш хурдацтай тренд болж, өмнө нь ноёлж байсан улс орнуудаас цойлон, хамгийн сүүлийн үеийн инновацыг нэвтрүүлж, ялгарах болсон. Гоо сайхны салбарт БНСУ-ын судалгаа, хөгжүүлэлт цахиур хагалж, толгой цохин манлайлах болсон нь маргашгүй үнэн болсон тул Биомон брэнд Солонгосын New&New компанитай хамтран бүтээгдэхүүнээ улам сайжруулсан.

Гоо сайхны бүтээгдэхүүний өлгий нутаг гэгддэг Франц улс арвин их туршлага, нөөц бололцоотой хэдий ч бүс нутгийн болон хэрэглэгчийн сэтгэлгээний онцлог зэргийг харгалзан үзэж, Солонгос бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй хамтран ажилласан нь энэ аж.

зураг
 

Арьсны хөгшрөлтөд цаг уур хэр их нөлөөтэй вэ?

Цаг агаар хүйтрэх тусам агаарын чийгшил багасдаг. Тэр хэмжээгээр, арьс өөртөө шингээх чийг багасахын зэрэгцээ өөрөөсөө чийгийг алдах эрсдэлтэй болдог.

Европын Арьс судлал, Венерологийн Академийн сэтгүүлд хэвлэгдсэн чийгшлийн хэмжээ арьсанд хэрхэн нөлөөлж байгааг судалсны үр дүнд, чийгшил бага байх нь арьсыг хуурайшуулж, барзайлгаж байгааг олж мэджээ. Эрдэмтэд судалгаанд оролцогчдыг бага чийгшилтэй орчинд 3 ба 6 цагийн турш байлгасны дараа тэдний хацар, гарын шууны усны агууламжийг хэмжихэд тэр хэсгүүдийн усны агууламж өмнөхөөсөө мэдэгдэхүйц буурч, арьс нь илүү барзгар болсон байв. Мөн өндөр буюу 70%-н чийгшилтэй өрөөнд 30 минут, бага буюу 40%-н чийгшилтэй өрөөнд 30 минут байлгасны дараа судалгааны 20 оролцогчдын зовхины үрчлээ, арьсны уян хатан байдлыг хэмжихэд бага чийгшилтэй орчинд ердөө 30 минут болсны дараа арьсны чийг, уян хатан чанар мэдэгдэхүйц буурч, үрчлээс, арьсны тэгш бус байдал нэмэгдэж байсныг тогтоожээ. Хагас цаг хүрэхгүй хугацаанд ийм үр дүн гарч байгаа бол хагас эсвэл бүтэн өдрийн дараа таны арьс ямар болох бол?

Хуурайшилтаас гадна, хүйтэн цаг агаар нь арьсанд үзүүлэх нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөг улам даамжруулж, арьсны хөгшрөлтийг хурдасгадаг байна. Тиймээс аль ч улирлын ямар ч үед арьсаа арчилж, нарны тос хэрэглэж, хэт ягаан туяанаас хамгаалах зайлшгүй шаардлагатай.

зураг
 

Шинэчлэгдсэн Биомоны шид

Шинэ тосны орц найрлагыг тодорхойлохдоо чийгшүүлэх үйлчилгээнд онцгой анхаарсан. Учир нь бусад азийн орнуудтай харьцуулахад, Монголын орчны чийгшил харьцуулшгүй бага буюу дунджаар 50% орчим байдаг. Өөрөөр хэлбэл, арьс орчноос нэмэлт чийг авна гэдэг бараг боломжгүй. Тиймээс, шинэчлэгдсэн Биомон багцын бүтээгдэхүүнүүдэд чийгшүүлэх 3 төрлийн орцыг (humectant, occlusive, emollient) нэмж өгсөн. Арьс чийгтэй байх нь түүний эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй бөгөөд чийгшил дутагдсаны уршгаар арьс эмзэгшиж, хөгшрөлт хурдасч, арьсны зарим төрлийн өвчнүүд үүсэх нөхцөл болдог.

Биомоныг шинэчлэх ажил дээр Монос групп ба БНСУ-ын Даэгү Хааны их сургуулийн урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд, олон улсын зах зээлд гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлэгч, үйлдвэрлэгч New&New компанитай хамтарч ажилласан юм. Улмаар, Монгол орны цаг уур, хүмүүсийн арьсны нийтлэг асуудлууд дээр хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнгүүдэд үндэслэн бүтээгдэхүүний ерөнхий консепц, технологийн томьёог гаргаж, үүн дээрээ 2 талын судалгаа, хөгжүүлэлтийн багийнхан мөр зэрэгцэн ажиллаж энэхүү шинэчлэгдсэн Биомон бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн юм.

зураг
 

Шинэ Биомон тосны онцлог нь W/O/W сууриар хийгдсэн буюу тосны бүрэлдэхүүн хэсгүүд нь нэг нэгэндээ маш сайн уусан шингэдэг бөгөөд ингэснээр, арьсанд түрхэгдэх байдал, шингэлт нь илүү сайжирсан.

зураг
 

Мөн 2 багцын бүх бүтээгдэхүүнүүдэд сүүлийн үеийн тренд орцуудыг оруулснаар, арьсанд үзүүлэх үйлчилгээний эерэг үр дагавар нэмэгдсэн.

Монгол хүний нүүрний арьс ямар юм бэ?

Хуурайшилттай: Манай орон 4 улиралтай, агаарын чийгшил багатай, хурц нартай, жилийн ихэнх хоногуудад нартай байдаг, эрс тэс цаг агаартай тул хуурайшил бусад орны хүмүүстэй харьцуулахад өндөр. Тиймээс, Монгол хүний нүүрний арьс гадна давхаргын гэмтэл ихтэй, үүнээс үүдэлтэй сэвх нөсөө, эмзэгшил, гаднын нөлөөнөөс шалтгаалсан бохирдол, батгашил өндөртэй бадаг нь бидний арьсны нийтлэг төлөв байдал юм.

Эмзэг: Дээрх шалтгаанаас болж, Монгол хүний нүүрний арьсны гадна давхарга маш их эмзэгшсэн байдаг. Тиймээс, Солонгос эсвэл Япон бүтээгдэхүүн таны арьсанд таарах магадлал тун бага. Climate smart буюу цаг уурын нөхцөл байдал, онцлогт тохируулан арьсаа арчлахыг арьс арчилгааны дэлхийн томоохон брэндүүд, арьсны эмч нар зөвлөх болсон. Энэ хандлага хаа сайгүй моод болж байгаа. 

Арьсыг хөгшрүүлдэг шалтгаанууд ба тэдэнтэй хэрхэн тэмцэх вэ?

Товчхондоо, арьсны 2 дах давхарга болох дермис давхаргыг бүтэц алдагдсанаар хүний арьс хөгширч эхэлдэг. Хүний арьсанд, өөрт байдаг, хүний биеэс нийлэгждэг энэхүү давхаргыг бүрдүүлэгч гол бодисууд болох коллаген, эластин, гиалуроны хүчлийн хэмжээ буурснаас, биед шинээр нийлэгжих нь удааширсны улмаас хүний арьс хөгширч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний арьс байгалиараа хөгшрөхөөс гадна гадаад орчны олон төрлийн нөлөөллөөс больж арьсны бүтэц алдагдан арьсанд ан цав үүссэнээр хөгшрөлт явагддаг байх нь.

Эдгээр гэмтсэн хэсгээр арьсыг чийгшүүлж байдаг орцууд агаарт уурших байдлаар алдагдаж, хөгшрөх үйл явц улам идэвхэждэг. Мөн арьсны гэмтэлтэй хэсгүүдээр гаднаас бактериуд нэвтрэн арьсны хэвийн орчныг алдагдуулах, исэлдлийн үйл явцыг хурдасгадаг сөрөг нөлөөтэй. Гаднын нөлөөлөлд цаг уурын эрс тэс байдал, нарны хэт ягаан туяа, тоос шороо, бидний идэж хэрэглэдэг хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг орно.

зураг
 

Арьсаа хамгаалах 4 алхам

1. Сайн цэвэрлэ: 2 шатлалт цэвэрлэгээ хийх. Монголд байгаа хүмүүс ямар арьстайгаас үл хамааран эхлээд заавал тосон цэвэрлэгээ хийх нь зөв. Эхлээд сүүн шингэн эсвэл тосон цэвэрлэгчээр цэвэрлэж, арьсны гадна давхаргын бохирдлыг арилгана. Дараа нь маш зөөлөн найрлагатай угаагч гель эсвэл хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэж гүний бохирдлыг арилгана.

2. Чийгшүүл: Цэвэрлэгээний дараа буюу арьс бага зэрэг чийглэг байх үед нь чийгшүүлэгч тоник хэрэглээрэй. Хэт хатахаас нь өмнө хэрэглэх нь арьсны чийгийг хадгалахад нэн тустай. Нүүрээ будаагүй байсан ч чийгшүүлэгчийг заавал хэрэглэж заншаарай. Учир нь Монголд байснаараа таны арьс чийгээ алдаж байдаг. Солонгост байгаа хүн чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг 3 давхар хэрэглэдэг бол манайд 5-6 давхар бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.

зураг
 
зураг
 

3. Тэжээл өг: Бусад орноос илүү Монголд байхдаа арьсанд тосон тэжээл өгөх нэн шаардлагатай. Байгалийн тоснууд нь арьсны гадна давхаргыг маш сайн нөхөн сэргээж, засаж, эдгээж өгдөг. Иймд бидний орхигдуулдаг түгээмэл арчилгаа болох илүү тослог орцтой шөнийн тос хэрэглэхийг зөвлөх байна. Жишээ нь ихэнх Солонгос бүтээгдэхүүнд орчноосоо чийг татаж авах орцууд ихэвчлэн орсон байдаг нь манай эмэгтэйчүүдэд төдийлөн үр дүнтэй арчилгаа болж чаддаггүй.

4. Нарнаас хамгаал: Нарнаас ялгардаг хэт ягаан туяа болох B туяа нь арьсыг түлж, гэмтээдэг бол, хэт ягаан туяа A нь арьсны залуу эсүүдийг устгах, ашигт бодисын үйлдвэрлэлийг бууруулдаг. Тиймээс, нарны туяа нь арьсыг эрчимтэй хөгшрүүлдэг хамгийн өндөр нөлөөлөгч хүчин зүйл юм. Иймд жилийн 365 хоногт нарны тосыг тогтмол хэрэглэж байж, арьсаа хамгаалахын тулд хэрэглэж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийнхээ үр дүнг хүртэнэ.

зураг
 
зураг
 

Call-to-action: 1800-1883
Фэйсбүүк хаяг: Biomon Organic Beauty Product
Онлайн захиалгын линк: www.emonos.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.