Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МИАТ-ийн хувьчлалын асуудлаар тус компанийн ажилчид мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN

Туушин зочид буудалд

9:00-12:30 цагийн хооронд "Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл" форум болно.

МУИС-ийн Номын сангийн 5-р давхарт

09:00-13:00 цагт Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон МУИС хамтран аж үйлдвэрийн өмчийн удирдлагын E-filing, IPOM Publish системийн нээлт, “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” Үндэсний семинарыг зохион байгуулна.

ШУТИС-ийн Төв номын сангийн 603 тоотод

09:00 цагаас “Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвээр сургалт зохион байгуулах гэж байна. Уг сургалт 4-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд  болно.

Монголбанкны байранд

10:30 цагаас Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас МИАТ-ийн хувьчлалын асуудлаар тус компанийн ажилчид мэдээлэл хийнэ.

Хүүхдийн ордонд

14:00 цагаас “Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ болно.