Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эр бэлэг эрхтэнг бүхлээр нь шилжүүлэх дэлхийн анхны мэс засал АНУ-д амжилттай боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Жонс Хопкинсийн их сургуулийн эмч нар эр бэлэг эрхтнийг төмсөгний хамт шилжүүлэн суулгах дэлхийн анхны мэс ажиллагааг амжилттай гүйцэтгэснээ өчигдөр зарлажээ.

Тэд Афганистанд шархдсан Америк цэргийн алба хаагчид бэлэг эрхтнийг донороос бүхлээр нь шилжүүлсэн байна. 14 цаг үргэлжилсэн мэс ажиллагааг гуравдугаар сарын 26-нд пластик хагалгааны есөн эмч, урологийн хоёр эмч хамтран гүйцэтгэжээ.

Жонс Хопкинсийн анагаах ухааны их сургуулийн профессор Эндрью Ли “Уг хагалгааны үр дүнд залуу өвчтөний шээсний болон бэлгийн үйл ажиллагаа эргэн сэргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэвлэлд ярьсан байна.

 

Бэлэг эрхтэн бүхэлдээ, төмсөг хуухнаг, гэдэсний хананы хэсгийг нас барсан донороос шилжүүлэн суулгажээ.

Өвчтөний нэрийг нууцалж байгаа ба ирэх долоо хоногт эмнэлгээс гарахаар болсон байна. Тэрээр Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа тэсрэх бөмбөгөнд өртсөн ажээ.

Эмч нар өмнө нь зөвхөн бэлэг эрхтнийг шилжүүлж байсан бол энэ удаа төмсөгний хамт шилжүүлсэн нь маш нарийн түвэгтэй ажиллагаанд тооцогдож байна.

Хамгийн анхны бэлэг эрхтэн шилжүүлэх хагалгааг 2006 онд Хятадад гүйцэтгэж байсан боловч сүүлд өвчтөн болон түүний эхнэрийн сэтгэл зүйн асуудлаас болоод эрхтнийг буцаасан гэдэг.

Үүний дараа амжилттай хагалгааг 2015 онд Өмнөд Африкт, 2016 онд АНУ-д гүйцэтгэж байв.

Жонс Хопкинсийн их сургуулиас гаргасан дээрх хагалгааны тухай танилцуулга:

Эх сурвалж: Business Insider