Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан нар мэдээлэл хийсэн юм. 

"Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар өнгөрч байна. Энэ хугацаанд зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа ард түмний бухимдлыг төрүүлсээр байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулах тухай саналаа УИХ-д оруулж ирэх шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд   УИХ  дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүргүүлж буй тухайгаа" Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцоллоо. 

ШААРДЛАГА: 

 

 
 

 

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг