Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан албан тушаалтнуудын нэрсийг Авлигатай тэмцэх газар нийтэд зарласан билээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 101.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн нэр бүхий дипломат ажилтнуудаас С.Ганбат нь албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан талаар мэдүүлж бүртгүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах хуулийн зорилтод нийцүүлэн албан тушаалтнуудын офшор бүс дэх хөрөнгийн талаарх мэдүүлэг, мэдэгдлийг нийтэд мэдээлсэн болно.
Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг офшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд офшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.
Эх сурвалж: АТГ