Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тавантолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN

Яармаг Сити гарден төслийн барилгын талбайд

09:00 цагаас МХЕГ-аас зарласан" Хөдөлмөрийн аюулгүй байдал 2018" аяны хүрээнд "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох" үзүүлэх сургалт болно. 

МУБИС-ийн хичээлийн I байрны 201 тоот танхимд

10:00-17:00 цагийн хооронд Монголын оюутны дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн болно. 

СУИС-ийн хичээлийн 2-р байранд

10:00 цагаас СУИС-ийн "Эрдмийн чуулган -2018" болно. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд

11:00 цагт УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд Тавантолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны байранд

12:00 цагаас “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд Монгол улс нэгдэх нь зүйтэй гэж үзэж 1,000 хүний оролцоотой зөвлөгөөн зохион байгуулах гэж байгаа талаар МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ. 

MN-Мэдээллийн төвд

12:00 цагаас “Чоно” хамтлагийн “Чоно 2018” тоглолт, цомгийн талаар мэдээлэл хийнэ. 

12:30 цагаас Бөхчүүдийн маргаанаас болж Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийх боломжгүй болсон уран бүтээлчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

Нээлттэй сонсголын танхимд

15:00 цагт Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал болно.

Зураг
13 | 8 | 8 цаг