2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B34
УЛААНБААТАР
23°
|
B28
УЛААНБААТАР
|
04:00
S32
-1°
05:00
S32
-1°
06:00
S32
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
14°
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 240 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй боллоо

ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 253 дугаар цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа нээлээ. 240 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.7 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Глобаарост” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт цэцэрлэггүй хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт тусгагдсан байдаг. Хоёр жилийн өмнө нийтдээ нийслэлийн хэмжээнд 26 хороо цэцэрлэггүй байсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд шинэ цэцэрлэг баригдаж ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 23 хороо үлдэж байна.

253 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор 400 гаруй хүүхэд хамрагдах боломж бүрдэж байна. Тус хороо нь цэцэрлэгийн насны 1,300 хүүхэдтэй. Хорооноос сонгогдсон нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Улаанчулуутын хогийн цэгт 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барих үйл ажиллагааг мөн эхлүүлээд байна” гэлээ.

Ийнхүү цэцэрлэггүй хороо цэцэрлэгтэй болж, тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 415 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгальмаа “Манай хамт олон өнөөгийн хийгдэж буй боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” хэмээн онцлов.

Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга  Ж.Сандагсүрэн болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x