Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд ямар ээмэг хамгийн загварлагт тооцогдох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 4
Сурталчилгаа

Энэ зун 2 өөр загвартай, гялалздаг, цацагтай, сувдан унжлагатай зэрэг төрөл бүрийн унжлагатай ээмэгнээс хувцсандаа тохируулан сонгож зүүвэл хамгийн загварлаг бөгөөд орчин үеийн , хүчирхэг дүр төрхийг бүрдүүлэх  болно.

1. 2 өөр эсвэл дан ээмэг

2 өөр эсвэл дан ээмэгний загвар хэдэн жилийн өмнөөс л трэнд болсоор байгаа билээ. Багаасаа л ээмгээ ижилсүүлж зүүж сурсан бүсгүйчүүд бидний хувьд 2 өөр ээмэг зүүх эсвэл дан ээмэг зүүх нь бараг л байж боломгүй зүйл мэт. Зарим хүмүүс бүр өрөөсөн ээмэг зүүх нь муу ёр ч гэж ярьдаг.

Гэхдээ л бид 21-р зуунд амьдарч байгаа бие даасан хүчирхэг бүсгүйчүүд шүү дээ. Шинэ бүхнийг зоригтойгоор туршиж өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэх нь бидэнд заяасан бэлэг учир юунд ч санаа зоволгүй хүссэн загвараа сонгож зүүгээд өөртөө итгэлтэй алхаарай. Том тусмаа илүү загварлаг харагдана шүү.  Хэрвээ ганц ээмэг зүүж зүрхлэхгүй байгаа бол 2 өөр ээмэг сонгож зүүхээс эхлээрэй .

 

 

2. Гялалздаг урт унжлагатай ээмэг

Яг л нэг чамин чийдэнгийн бүрхүүл шиг гялалзсан, урт гэгч нь унжлагатай ээмэгнүүд 2018 оны гоёл чимэглэлийн чиг хандлагыг тодорхойлж байна. 80-аад оны диваг санагдуулам иймэрхүү загварын ээмгийг энгэр хэсэг нь ил гарсан эсвэл мөрөө ил гаргасан даашинз, цамцтай хослуулж өмсвөл таны хүзүү илүү урт нарийн харагдах болно.

 

3. Цацган унжлагатай ээмэг    

Цацган унжлагатай загварыг үдшийн гоёлд өмсвөл илүү тохиромжтой. Өмссөн хувцсыг тань илүү сонирхолтой харагдуулж , ямар ч шинэ зүйлд бэлэн жинхэнэ загварын хорхойтон гэдгийг тань илтгэх болно. Ийм ээмгээр гоёхдоо үсээ хойш нь боож царайгаа илүү тодотгох нь чухал шүү.

4. Сувдан чимэглэлтэй ээмэг

 Сувд гэхээр л эрхэмсэг, эмэгтэйлэг загварын хувцас, тансаг хэрэглээ төсөөлөгддөг шүү дээ. Тэгвэл 2018 онд энэ төсөөлөл эрс өөрчлөгдөж сувдан чимэглэлтэй том аксессуарыг эмэгтэйлэг биш илүү сонирхолтой өвөрмөц стильд оруулан өмсч болох нь. Гайхалтай биш гэж үү?

Гоёл чимэглэл нь хувцсыг бүрэн гүйцэт болгодог, ямар ч энгийн хувцаслалтыг дэгжин болгон хувиргаж чаддаг гайхалтай хэрэглээ юм.

Дашрамд дурьдхад Нано Фэшн ХХК нь Германы загварлаг гоёл чимэглэлийн брэнд болох  “I am”-ийг албан ёсны эрхтэйгээр Монголдоо оруулж ирж байгааг дуулгахад таатай байна.

 “I am” нь жижиг зүйлс амьдралыг гайхалтай болгодог гэдэгт итгэдэг, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд зориулсан гоёл чимэглэлүүдтэй, энгийн хувцсыг гайхалтай хувцаслалт болгодог, төгс дүр төрхийг бүрдүүлэгч брэнд юм.

Хэзээ ч хуучирдаггүй сонгодог загваруудыг орчин үеийн чиг хандлагатай хоршуулсан загвартай уг брэнд нь гоёл чимэглэлээс гадна цаг, нарны шил, цүнх, ороолт, малгай, бээлий зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг.

Урин хаврыг загварлаг бас дэгжин “I am” – тай хамт угтацгаая!

Хүннү Моллын 1 давхарт  04/06-ны 5-дах өдөр нээлтээ хийх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг