Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN

Бишрэлт зочид буудалд

09:00 цагт Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ.

Корпорайт конвеншн төвд

09:00 цагаас Монголын геологи хайгуул-2018 чуулган  эхэлнэ. 

БОАЖЯ-ны “Хаан” танхимд

 10:00 цагаас Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.

Төрийн ордны А танхимд

10:00 цагаас “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно. 

МОНГОЛБАНК-ны 5 давхрын хурлын зааланд

10:00 цагт Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанкинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

 Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарын прокуророос ирсэн албан ёсны хариуг "Нэг цонх" клубийн залуучууд танилцуулж мэдээлэл хийнэ.

11:30 цагаас МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар оюутолгойн гэрээний талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Улсын Ерөнхий прокурорын газрын 3 давхрын хурлын зааланд

11:30 цагт Азийн сан, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утасыг танилцуулах ажиллагаа болно. 

Шүд эрүү нүүрний төвд

14:00 цагт "ГҮҮД НЭЙБОРС" ОУТББ -с НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВД шүдний рентген аппарат хандивлана.