Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Майамид явган хүний шинэ гүүр нурж, олон хүн, машин дарагдаад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Флорида мужийн Майами хотод шинээр байгуулсан явган хүний гүүр саяхан нурснаас хэд хэдэн хүний амь үрэгдэж, найман автомашин дарагдаад байгааг орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Яг хэдэн хүн амиа алдсан болон бэртэж гэмтсэн тоог гаргаагүй байгаагаа албаныхан мэдэгдсэн байна. Сүүлийн байдлаар найман хүнийг эмнэлэгт хүргээд байгаа гэнэ.

Найман эгнээтэй авто зам дээр нурсан бетон гүүрний нурангин доороос хүмүүсийг аврах ажиллагаа ид явагдаж байна. 950 тонн жинтэй гүүрийг өнгөрсөн Бямба гарагт суурилуулаад байсан юм. Свитуотер хотыг Флоридагийн Олон улсын Их сургуулийн хотхонтой холбосон явган хүн, унадаг дугуйн гүүр нь оюутнуудыг хурдны замын хоёр тал руу аюулгүй зорчиход зориулагдаж байжээ.

Гүүрний нээлтийг 2019 онд хийхээр төлөвлөж байсан гэнэ.

Эх сурвалж: Business Insider