Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп, Ким Жон Ун нар уулзахаар тохиролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар тохирсныг Өмнөд Солонгосын тусгай элч саяхан мэдэгдлээ.

Энэ долоо хоногийн эхээр Пёньянд болсон хоёр Солонгосын уулзалтын үр дүнг танилцуулахаар Вашингтонд очсон Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чун Юй Ён энэ тухай дөнгөж сая Цагаан ордонд сэтгүүлчдийн өмнө мэдэгдсэн байна.

Түүнийг мөн Ким Жон Уны нууц захидлыг Дональд Трампад дамжуулахаар явсан гэж мэдээлж байсан юм. Трамп Хойд Солонгосын удирдагчийн урилгыг хүлээн авч, ойрын хугацаанд нүүр тулан уулзах хүсэлтэйгээ Чунд хэлсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн таван тусгай элч Пёньянд зочилж, Ким Жон Унтай уулзсан юм. Уулзалтын үр дүнд хоёр Солонгосын удирдагчид дөрөвдүгээр сард хоёр улсын хил дээр байдаг Панмунжём тосгонд уулзахаар тохирсон билээ. Энэ нь Солонгосын дайнаас хойш хоёр улсын төрийн тэргүүнүүд гурав дахь удаагаа уулзах гэж байгаа тохиолдол юм.

 

Эх сурвалж: Yonhap News