2018/02/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.21₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
03:00
S44
-27°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°
11:00
S32
-20°
12:00
S44
-17°
13:00
S44
-16°
14:00
S28
-14°

Гурван клуб тоглогчдоо "солилцлоо"

SPS телевиз
2018 оны 2 сарын 1
SPS

Хөлбөмбөгийн ертөнц дэх энэ улирлын өвлийн солилцоо наймааны цонх маш сонирхолтой, өндөр дүнтэй наймаанууд явагдаж өнөөдрөөр дуусгавар болж байна. Наймааны цонхны сүүлчийн өдөр европын шилдэг гурван клуб довтлогчдоо “солилцоод” амжжээ.

Английн Челси клуб нэг хотын Арсенал клубээс 31 настай франц довтлогч Оливье Жируг 18 сая фунтээр багтаа нэгтгэж нэг жил хагасын гэрээг үзэглэсэн бол Германы Боруссиа Дортмунд Челсигийн довтлогч Миши Матшуайг улирал дуустал зээлээр авахаар болсон. Харин Боруссиагийн түлхүүр тоглогчдын нэг Пьер Эмерик Обамеянг 56 сая фунтээр “Их буучин” боллоо.

Оливье Жиру шинэ багтаа очсоны дараа хэвлэлд “Челси бол Английн хамгийн том багуудын нэг шүү дээ. Тэд сүүлийн 6-7 улиралд магадгүй хамгийн олон цом хүртсэн баг байх. Арсеналын бүх хүмүүст ялангуяа хөгжөөн дэмжигчдэд талархлаа илэрхийлмээр байна” гэжээ.

Харин Арсен Венгер солилцооны дараа “Түүний энэ багийн төлөө хийсэн бүхэнд талархах ёстой. Анх Монпельегээс ирснээсээ хойш улам сайжирсаар шигшээ багтаа багтаж, сайн муу олон ч цагийг үдсэн. Тэр биднийг олон удаа аварч байлаа” гэжээ.

x